"Хэрвээ бид тайзнаа магтан дуулдаг үнэт зүйлсээ тайзны ард хэрэгжүүлэхгүй бол хамгийн сайхан дуунууд ч утгаа алдана" гэж тэрбээр хэллээ.
“Eurovision 2024” уралдааны ялагч цомоо буцаан өгчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
БЕРЛИН, 2025 оны арванхоёрдугаар сарын 13 /Kazinform/. Өнгөрсөн оны “Eurovision" тэмцээнд түрүүлсэн Швейцарын дуучин Немо ирэх оны уралдаанд Израил улсыг оролцуулахаар зөвшөөрснийг эсэргүүцэж буйгаа илэрхийлэн цомоо буцаан өгөхөөр шийдвэрлэсэн тухай BILD сонинд мэдээлжээ.
"Ноцтой хэрэгт буруутгагдаж буй улсын имижийг сайжруулахын тулд уг тэмцээнийг удаа дараа ашиглаж ирсэн учир ийм шийдвэр гаргалаа" гэж Немо Instagram хуудсандаа мэдэгдээд, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн мөрдөн шалгах комисс "Израилын эрх баригчид болон тус улсын аюулгүй байдлын хүчнийхэн Газын зурваст геноцид үйлдсэн" гэсэн дүгнэлт хийснийг сануулсан байна.
"Eurovision" уралдаан бол эв нэгдэл, хүртээмжтэй байдал, хүний нэр төрийг эрхэмлэдэг гэж уг тэмцээнийг зохион байгуулагчид хэлдэг. Гэвч Израил тэмцээнд оролцож байгаа нь эдгээр үнэт зүйлс болон Европын өргөн нэвтрүүлгийн холбооны (EBU) шийдвэрүүд хоорондоо зөрчилдөж буйг харууллаа гэж Немо үзэж байгаа ажээ.
Европын өргөн нэвтрүүлгийн холбооны гишүүд өнгөрсөн долоо хоногт Женевт уулзахдаа Израилыг оролцуулахыг зөвшөөрсөн юм. Үүний хариуд Испани, Нидерланд, Ирланд, Словени, Исландын телевизийн сувгууд Венад болох 2026 оны "Eurovision" дууны тэмцээнийг бойкотлохоор төлөвлөж байна.
Немо цомоо Женев дэх EBU-ийн төв байрт буцааж өгнө гэж мэдэгджээ.
Улаанбаатар