Алтай суманд нохой галзуурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
erdenechimeg@montsame.mn
2018-02-26 20:30:31
МОНЦАМЭ /Говь-Алтай/ Говь-Алтай аймгийн Алтай сумаас 110 километрийн зайд орших Баянцагаан багийн “Повронгийн сайр” хэмээх газар нутаглаж буй малчны нохой галзуу өвчин туссан нь тогтоогджээ. Иймд галзуу өвчний гаралт, тархалтаас сэргийлэн сумын Засаг даргын захирамжаар 14-21 хоногийн хязгаарлалтын дэглэм тогтоогоод байгаа аж.
2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр нохойнд галзуу өвчний шинж тэмдэг илэрч байна гэсэн дуудлагын дагуу сумын ЗДТГ-ын МЭҮ-ийн тасаг, малын эмч нар газар дээр очин нөхцөл байдалтай танилцаж, нохойг зориудаар устгажээ. Уг нохойноос дээж авч 2018 оны 2 дугаар сарын 18-ны өдөр МЭАЦ-ийн лабораторид хүргүүлсэн ба 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдөр галзуу өвчин хэмээн оношлогдож, баталгаажсан байна. 
Он гарсаар Говь-Алтай аймгийн Баян-Уул сумд 2, Цээл, Цогт сумдад тус бүр 1 тохиолдол бүртгэгдсэн тухай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын мал эмнэлгийн хяналтын Улсын байцаагч Ц.Зоригт мэдээлэв.  
 
Э.Нарангэрэл
 
Холбоотой мэдээ