"Мөнгөн Өвөл-2018” мөсний баяр болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
erdenechimeg@montsame.mn
2018-02-07 17:40:30
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн БТСГазар, БОАЖГазар хамтран зохион байгуулсан үндэсний спортын VI их наадмын өвлийн спортын арга хэмжээ "Мөнгөн Өвөл-2018” мөсний баяр мөсний шагай, мөсний сур харваа, олс таталт зэрэг спортын 3 төрлөөр Есөнбулаг сумын Олон нуурт энэ сарын 4-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Тус арга хэмжээнд 28 байгууллага аж, ахуйн нэгжийн 514 ажилтан албан хаагч, ард иргэд өргөн цар хүрээтэй хамрагдсан байна.
Мөсний сур харваан төрөлд:
1-р байр: Б.Пүрэвдорж ахлагчтай БОАЖГазар
2-р байр: Б.Дамчийбадгар ахлагчтай НДХэлтэс
3-р байр: Б.Дугар ахлагчтай ХТЭЦСургууль
Мөсний шагайн төрөлд:
1-р байр: Ц.Занданбал ахлагчтай БТСГазар
2-р байр: Д.Сэргэлэнбаатар ахлагстай МСҮТөв
3-р байр: Б.Пүрэвдорж ахлагчтай БОАЖГазар
Олс таталтын төрөлд:
1-р байр: Б.Билэгдэмбэрэл ахлагчтай Есөнбулаг сумын ЗДТГазар
2-р байр: Г.Загдаа ахлагчтай МСҮТөв
3-р байр: Н.Төгсбилэг ахлагчтай 3-р 12 жилийн сургууль
Багийн нийлбэр дүнгээр:
1-р байр: Б.Пүрэвдорж ахлагчтай БОАЖГазар
2-р байр: Д.Сэргэлэнбаатар ахлагстай МСҮТөв
3-р байр: Билэгдэмбэрэл ахлагчтай Есөнбулаг сумын ЗДТГазар тус тус эзэллээ.
Э.Нарангэрэл
 
Холбоотой мэдээ