Ахмад санхүүчид баяраа тэмдэглэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2015-12-07 17:00:37

Санхүүгийн байгууллага үүсч хөгжсөний 104 жилийн ойг тохиолдуулан Увс аймгийн төрийн байгууллагууд өчигдөр ахмад санхүүчдээ хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Аймгийн төв буюу Улаангомд 100 орчим ахмад санхүүч ажиллаж амьдарч байгаа гэсэн судалгаа байгаа аж. Энэхүү арга хэмжээнд 60 гаруй ахмад санхүүч хүрэлцэн ирсэн байна.   

Улс эх орны эдийн засаг хямралд өртөөд байгаа энэ цагт Увс аймгийн ахмад санхүүчид хямралыг хэрхэн даван туулах талаар өөрсдийн санал бодлоо залуу үеийнхэнтэйгээ хуваалцсан байна.

Увс аймаг Б.Батхүү

Холбоотой мэдээ