Визгүй зорчих хэлэлцээрийг соёрхон баталжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2018-06-28 16:23:18
МИНСК. /Синьхуа/. Бүгд Найрамдах Беларусь улсын Үндэсний ассамблейн /парламент/ төлөөлөгчдийн танхимын гишүүд Хятад болон Беларусийн иргэд харилцан визгүй зорчих тухай засгийн газар хоорондын хэлэлцээрийг лхагва гарагт соёрхон батлав гэж “Синьхуа” агентлаг мэдээлэв.

Уг хэлэлцээрийн дагуу беларусьчууд Хятад руу визгүйгээр 30 хоног зорчих боломж бүрдэж байгаа юм байна. Харин уг виз нь нэг жилд 90 хоногоос хэтрэхгүй байх ёстой аж. Энэхүү дүрэм нь хятад иргэдийн хувьд мөн адил үйлчлэх гэнэ.

Хэрэв тухайн улсад 30 хоногоос илүү хугацаагаар үлдэх аль эсвэл боловсролын болон ажлын шугамаар  илүү урт хугацаанд үлдэх шаардлагатай тохиолдолд тусгай виз авах шаардлагатай юм байна. 
Э.Хулан
 
Холбоотой мэдээ