Гоёмсог гоолуудыг ээлж дараалан оруулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2018-06-22 21:13:13
САНКТ ПЕТЕРБУРГ. /Ройтерс/. Бразилийн шигшээ баг Коста Рика улсын шигшээ багтай баасан гарагт хийсэн тоглолтын сүүлийн хагаст Бразилийн Пилиппе Коутиньо болон Неймар нар хөл бөмбөг сонирхогчдын сэтгэлийг догдлуулсан гоолуудыг ээлж дараалан оруулсан тухай “Ройтерс” агентлаг мэдээлэв.

Уг тоглолтын үр дүн төв америкчуудын сэтгэлийг гонсойлгож, Коста Рика улсын хувьд энэ удаагийн ДАШТ-ээ өндөрлүүлэхэд хүргэсэн бол дэлхийн таван удаагийн аварга Бразилын шигшээ багийн тамирчид 4 оноотойгоор тэмцээнийг цаашид үргэлжлүүлэхээр болжээ.

Ингэснээр Бразилчууд Е хэсгийг тэргүүлж байсан Серб улсын дээр бичигдэж эхэлсэн бөгөөд Серб улсын шигшээ баг баасан гарагийн орой Швейцарын багтай учраа таарах билээ.
Э.Хулан

 

Холбоотой мэдээ