Хиамнаас хордсон байх магадлалтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-06-20 12:16:26
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт энэ сарын 18-ны өдөр 13 хүн хоолны хордлого шинжтэйгээр эмнэлэгт хэвтжээ. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа эдгээр хүмүүсийн 10 тохиолдол нь лабораториор батлагдсан хоолны хордлого оноштойгоор эмчлүүлж байгаа ажээ. 
Энэ хордлого нь халуун дулааны улиралд амархан мууддаг хүнсний зүйл болох хиамнаас хордсон байх магадлал өндөр байна. 

Тиймээс тус аймгийн Эрүүл мэндийн газраас хоолны хордологоос урьдчилан сэргийлэхийг иргэддээ онцгойлон анхаарууллаа. Урин дулааны улирал ирж аялал зугаалга, хөдөө, хот явах хүн амын хөдөлгөөн ихэсч байгаатай холбогдуулан хоол хүнсээр дамжих халдвар хоолны хордлогын дэгдэлт нэмэгдэх хандлагатай байгаа юм. 
Д.Мишигсүрэн
Холбоотой мэдээ