Афганистанд дэлбэрэлт болсны улмаас 17 хүн амь үрэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
МОСКВА. /ТАСС/. Афганистаны зүүн нутгийн Хост мужийн сүмд дэлбэрэлт болсны улмаас 17 хүн амь үрэгдэж, 33 хүн бэртэж гэмтжээ. Энэ тухай телевизийн “TOLOnews” суваг мэдээлэв.
Энэ хэрэгтэй холбогдуулан Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани эмгэнэлээ илэрхийлэхийн сацуу “энэ халдлага нь Афганистаны ард түмний ардчиллын үнэ цэнийг басамжлан доромжилсон хэрэг байлаа” хэмээн мэдэгдсэн байна.
Ройтерс агентлагийн мэдээлснээр, дэлбэрэлтийг алсын зайнаас үйлдсэн бөгөөд амиа золиослогч террорист үйлдээгүй байх магадлалтай аж. Одоогоор тус газар үйл ажиллагаагаа явуулж байгаа хэт даврагчдын бүлэглэлүүдээс нэг нь ч хариуцлага хүлээгээгүй байна.
Энэ оны 10 дугаар сард явуулахаар төлөвлөсөн парламентын болон орон нутгийн сонгуульд оролцох иргэдийн бүртгэлийг эхлүүлж байгаагаа А.Гани өмнө нь мэдэгдсэн юм.

Э.Аянзаяа