Төрийн байгууллагууд сул орон тоогоо зарладаггүй дутагдал илэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2015-11-27 13:51:36

Дорнод аймгийн төрийн байгууллагуудад саяхны хийсэн  мониторингийн шалгалтаар албан байгууллагууд сул гарсан ажлын байрыг олон нийтэд зарлахгүй байх, төрийн захиргааны албан тушаалд төрийн үйлчилгээгээр цалинжуулах, өндөр насны тэтгэвэртээ гарч тэтгэмжээ авсан иргэдийг үргэлжлүүлэн ажиллуулах гэхчлэн зөрчил илэрчээ.

Хууль бус дээрх зөрчлийг арилгаж, цаашид анхаарах талаар Дорнод аймаг дахь  Төрийн албаны зөвлөлөөс анхааруулсан байна. Төрийн албаны мэргэшлийн ээлжит сонгон шалгаруулалт ирэх сард болно, албан байгууллагууд орон тооны захиалгаа өгч эхэлжээ.

Б.Туяа

Холбоотой мэдээ