Хөвсгөлийн аврагчид 10 хүний амь нас эд хөрөнгийг авран хамгаалжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн хэмжээнд 2015 он гарсаар Онцгой байдлын газрын аврагч гал сөнөөгчид тухай бүр ажиллаж аврах, унтраах ажиллагааг шуурхай зохион байгуулснаар 10 хүний амь нас, 366,7сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна.
Аймгийн хэмжээнд объектын гал түймэр 67, ой хээрийн түймэр 15, хүн, мал, амьтны гоц халдварт өвчин 22, усны гаралтай осол 9 удаа, зам тээврийн болон техникийн холбогдолтой осол 3 удаа тохиолджээ.
Мөн Далайн захиргааны байгууллагатай хамтран Хөвсгөл нууран дээр усан замын тээврийн хэрэгсэл ашиглан үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, иргэд, зорчигчдыг усны ослоос урьдчилан сэргийлэх постыг 2 катер завьтайгаар ажиллуулсан нь үр дүнгээ өгч далайн тээврийн аюулгүй ажиллагааны хяналт сайжирч, хүний амь нас эрсдэх явдал тодорхой түвшинд буурсан ажээ.
Б.Гантуяа