Тариалан суманд туршлага солилцох зөвлөлгөөн болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛЭнэ сарын 27-ны өдөр “Байгаль хамгаалах журмын эсрэг болон мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажил”-ын чиглэлээр туршлага солилцох зөвлөлгөөн Хөвсгөл аймгийн Тариалан суманд болно.
Тус зөвлөгөөн нь Тариалан сумын нутаг дэвсгэрт болон хил залгаа оршдог сумдад гарч буй байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг болон мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын сайн туршлага солилцох, хамтран ажиллах, урьдчилан сэргийлэх ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой аж. Зөвлөлгөөнд Хөвсгөл аймгийн Тариалан, Их-Уул, Рашаант, Эрдэнэбулган, Тосонцэнгэл сумд, Булган аймгийн Тэшиг, Хутаг-Өндөр, Баян-агт сумдуудын төлөөлөл оролцоно.
Хөвсгөл аймгийн Тариалан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн санаачилгаар, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дэмжлэгтэйгээр дээрх зөвлөлгөөн болох юм.
Хөвсгөл аймаг Б.Гантуяа