Авлигатай тэмцэх хүрээнд 3,5 тэрбум ам.долларын хөрөнгийг хураан авчээ

Дэлхийд | Эдийн Засаг
ayanzaya@montsame.gov.mn
2017-12-05 14:34:24
ВАШИНГТОН. /ТАСС/. Олон улсын авлигын эсрэг тэмцлийн хүрээнд АНУ-ын эрх баригчид 3,5 тэрбум ам.доллар үнийн дүн бүхий хөрөнгийг хураан авч хохирогчдод олон зуун сая ам.долларыг буцаан олгосон тухай АНУ-ын Хууль зүйн сайд бөгөөд Ерөнхий прокурор Жефф Сешнс мэдэгдлээ. Тэрбээр Дэлхийн банкнаас зохион байгуулсан авлигын эсрэг олон улсын ажиллагаа болон хөрөнгийг буцаан олгох асуудлаар болсон бага хурлын үеэр ингэж мэдэгдсэн байна.
 
 “Бид мөнгө угаах гэмт хэрэгт холбогдох 3,5 тэрбум ам.долларын хөрөнгийг хураан авсан. АНУ 2004 оноос хойш хохирогчдод нөхөн төлбөр болгон авлигаар олсон хөрөнгөнөөс олон сая ам.долларыг буцаан олгосон. Авлигатай тэмцэх нь манай улсын тусгаар тогтнолд аюул занал учруулахгүй. Харин ч бид бүхэнд ашигтай. Авлигын түвшин өндөртэй улс оронд эдийн засгийн өсөлт өндөр түвшинд хүрч чадахгүй”  гэж Жефф Сешнс тэмдэглэн хэлжээ.
Э. Аянзаяа
Холбоотой мэдээ