Дарьганга татлагын улсын уралдаанаас тэргүүн байрын эзэн тодорсонгүй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Ш.Сааралын нэрэмжит Дарьганга татлагын улсын анхдугаар уралдаан энэ сарын
9-10-ны өдрүүдэд Баруун-Урт хотноо зохион байгуулагдаж шагналтнуудаа тодрууллаа. Гэхдээ оролцогчдын гүйцэтгэл хүрээгүй учир тэргүүн байр эзлэх оролцогч тодорсонгүй гэдгийг зохион байгуулагчдын зүгээс мэдэгдлээ. Тус уралдааныг цаашид уламжлал болгон зохиохоор болжээ.
Дарьганга татлагын онцлогийг сэргээх, өвлүүлэн үлдээх, түгээн дэлгэрүүлэх, сурталчлах зорилготой зохион байгуулагдсан тус уралдаанд Улаанбаатар хот болон бусад сум дүүргээс ирсэн 20 гаруй морин хуурч ур чадвараа сорьсон юм. Тэмцээн хоёр үе шаттайгаар явагдаж шилдэгүүдээ тодруулсан бөгөөд дэд байрыг Улаанбаатар хотын Хан хуур сургалтын төвийн сурагч н.Сумъяабазар, СУИС-ийн гуравдугаар курсын оюутан н.Төгөлдөр нар эзэлсэн бол гуравдугаар байрыг Үндэсний ардын дуу бүжгийн чуулгын хөгжимчин н.Энхбат, У.Дарханбаяр нар, тусгай байрыг Чингэлтэй дүүргийн иргэн Ч.Идэрмөнх хүртсэн байна.
Тэмцээний нэгдүгээр шатанд оролцогчид Дарьгангын холбогдолтой уртын дууг Дарьгангын уламжлалт зургаан татлага болох Ширүүн хар , Нүцгэн цавьдар татлагын аль нэгийг сонгож тогложээ. Харин хоёрдугаар шатанд Харцага зээрд татлагыг заавал тоглосноос гадна өөрийн урын сангаас дахин нэг ая тоглож оролцсон юм байна.
Уралдааны ерөнхий шүүгчээр Сүхбаатар аймгийн “Жаахан Шарга” хөгжимт жүжгийн театрын найруулагч УГЗ Л.Гомбосүрэн, шүүгчдээр МУСТА Ард түмний гавъяат “Жаахан Шарга” хөгжимт жүжгийн театрын ахмад морин хуурч Л.Цэдэвсүрэн, МУАЖ Морин хуурч Ч.Батсайхан, МУСТА Д.Шинэцог нар ажилласан юм.
Энэ үеэр аймгийн засаг дарга З.Энхтөр уралдааныг зохион багуулагчдад гүн талархал илэрхийлээд МУАЖ Ч.Батсайханд “Сүхбаатар аймгийн хүндэт иргэн”-ий шагналыг гардуулан өгсөн юм. Мөн аймгийн Боловсрол соёл урлагийн газрын зүгээс зургаан ахмад хуурчинд хүндэтгэл үзүүлжээ.

Т.Одончимэг