Лавлагаа мэдээллийг цахимаар авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2015-11-13 16:18:52

Баянхонгор аймгийн Төрийн архивын тасгаас Хөтлөх хэргийн нэрийн жагсаалт нөхөн бүрдүүлэлтийн төлөвлөгөөт ажлыг энэ оны 5 дугаар сараас эхлэн хэрэгжүүлсэн байна.

Төлөвлөгөөний дагуу сумын төрийн байгууллагуудын 2007-2008 онуудын баримтыг цахимаар болон цаасан хэлбэрээр дансны хамт хүлээн авч байгаа юм байна. Өнөөдрийн байдлаар 125 байгууллагын 73 мянга орчим хуудас баримтыг хүлээн авч программд холбоод байгаа аж. Ингэснээр үндсэн баримтыг ашиглалтаас чөлөөлж, лавлагаа мэдээлэлд цахим хэлбэрээр хайлт хийх боломжийг бүрдэж байгаа аж.

Б.Мөнхзул

 

Холбоотой мэдээ