“Ан амьтад ба сор үзмэрүүд” аймгийн музейд нээгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2015-11-03 14:03:44

Дархан-Уул аймгийн Музейн захиргаа нь Улаанбаатар хотын Байгалийн Түүхийн музейтэй хамтарч ажиллах гэрээтэй ажилладаг. Уг гэрээний дагуу Байгалийн Түүхийн музейн арвин сан хөмрөгөөс танин мэдэхүйн ач холбогдолтой шинэлэг үзэсгэлэнг аймгийнхаа үзэгчдийн хүртээл болгох ажлыг тус Музейн хамт олон санаачилжээ.

Тэрээр энэ удаа “Ан амьтад ба сор үзмэрүүд” үзэсгэлэнг Дархан хотод гурван сарын турш музейдээ байрлуулж үзүүлэхээр урьж ирүүлсэн байна. Уг үзэсгэлэнд Монгол орны ховордсон ан амьтад, Африкийн арслан, Австралийн имж, Өмнөд Америкийн лам гөрөөс, хойд туйлын оцон шувуу зэрэг амьтдын ховор үзмэрүүдийг дэлгэн тавьжээ. Үзэсгэлэнгийн нээлтийн өдөр буюу энэ сарын хоёрны даваа гарагт Дарханчуудад үнэ төлбөргүй үзүүлсэн бол харин гуравны мягмар гарагаас эхлэж том хүн 1500, ерөнхий боловсролын сургуулийн сурагч 800, хүүхэд 500 төгрөгөөр үзүүлж байна гэж тус Музейн захирал н.Жамбалдорж нээлтийн үеэр ярилаа.

Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ