"Шөнийн эргүүл" ажиллаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Улаанбаатар хотын Цагдаагийн газраас энэ сарын 22-ноос эхлэн “Шөнийн эргүүл” гарган ажиллаж байна.
Нийслэлд шөнөөр үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийг шуурхай илрүүлэх, таслах зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор цагдаагийн алба хаагчид нийслэлийн хэмжээнд гэмт хэрэг зөрчил үйлдэгдэж болзошгүй цэгүүдэд эргүүл хийж байна. Ойрын өдрүүдэд зөрчил гаргасан 484 иргэнд торгуулийн арга хэмжээ авч, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 61 жолоочийг журамлажээ.
Ж.Батсайхан