Нийт хүн амын 8,8 хувь нь газраа өмчилжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн хэмжээнд нийт 11,5 мянган иргэн 1049,1 га газар өмчилж авсан нь нийт хүн амын 8,8 хувь нь аж.
Тус аймгийн хэмжээнд хөдөө аж ахуйн газар 3749,0 мянган га, хот, тосгон бусад суурин газар 18,7 мянган га, зам шугам сүлжээний газар 7,8 мянган га, ойн сан бүхий газар 4005,4 мянган га, усны сан бүхий газар 86,2 мянган га, улсын тусгай хэрэгцээний газар 2195,7 мянган га байна. Хот байгуулалтын баримт бичиг болох Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, Мөрөн сумын хөгжлийн төлөвлөгөөг боловсруулж мөрдөн ажилладаг ажээ.
Хөвсгөл аймаг Б.Гантуяа