“Гэмт хэрэг зөрчилгүй хамт олон-2” аян өндөрлөв

Орон нутагт | Дархан-Уул
erdenechimeg@montsame.mn
2015-10-23 16:55:21

Дархан-Уул аймгийн хэмжээнд хагас жилийн туршид үргэлжилсэн “Гэмт хэрэг зөрчилгүй хамт олон-2” аян өндөрлөж дүнгээ гаргав.

Уг аяныг аймгийн ИТХ-ын “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл”, аймгийн Цагдаагийн Газартай хамтран зохион байгуулж явуулсан байна. Дүнгийн хурлын үеэр аянд идэвхтэй оролцсон байгууллагуудыг шалгаруулж шагнал гардууллаа. Үүнд аянд идэвхтэй оролцсон баг, Сууц өмчлөгчдийн холбоод зэрэг байгууллагууд шагналын эзэн болов. “Гэмт хэрэг, зөрчилгүй шилдэг баг”-аар: Дархан сумын 13 дугаар баг тэргүүн байр эзлэж Шарын гол сумын “Дархан” баг, Дархан сумын 6 дугаар баг удаах байрт шалгарав. “Гэмт хэрэг, зөрчилгүй шилдэг СӨХ”-өөр Дархан сумын “Чандмань өргөө” СӨХ тэргүүлж “Цагаан өргөө” СӨХ, “Сэлэнгэ-4” СӨХ хоёр, гуравдугаар байрын эзэн боллоо. “Гэмт хэрэг, зөрчилгүй шилдэг байгууллага”-аар Ерөнхий боловсролын “Од” цогцолбор, Зургадугаар сургууль, "Эрдэнэ-Уулын оргил" ХХК тус тус шалгарч өргөмжлөл мөнгөн шагналаар шагнууллаа.

                                                                                                                                                        Б.Норовсамбуу 

Холбоотой мэдээ