Орц бүрийн хаалгыг кодтой болгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2015-10-23 16:53:06

Дархан-Уул аймгийн “Гэмт Хэргээс урьдчидан сэргийлэх ажлын зохицуулах зөвлөл”-өөс эрхлэн тус  аймгийн хэмжээнд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор мэргэжлийн болон төрийн бус байгууллагуудын хамтарсан сургалтыг зохион байгуулж явуулав.

Төрийн болон төрийн бус хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагуудын дотор, гадна орчинд телекамер, гэрэлтүүлгийг нь сайжруулжээ. Мөн зочид, дэн буудал, интернет, PC тоглоомын газруудын үйл ажиллагааны стандарт шаардлагыг хангуулах талаар хяналт шалгалт зохион байгуулсан байна. Гэр хорооллын айл өрх, гудамжийг “Хөршийн холбоо”-нд хамруулж гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, мэдээ мэдээлэл бэлтгэж хүргэх талаар санал солилцлоо. Гудамжны гэрэлтүүлэг, тохижилтын ажлыг зохион байгуулж орц бүрийг гэрэлтүүлэг, кодтой хаалгатай болгох ажлууд хийгдэж эхлэсэн байна.

                                                                                                                                                        Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ