“Москвагийн олон улсын боловсролын үзэсгэлэн -2017” болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2017-04-17 15:18:08
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын БШУЯ-аас дөрөв дэх жилдээ зохион байгуулж байгаа  Москвагийн олон улсын боловсролын узэсгэлэн -2017 энэ сарын 12-15-ны хооронд Улс ардын аж ахуйн дэвшлийн  үзэсгэлэнгийн танхимд амжилттай зохиогдож байна.

Тус үзэсгэлэнгийн хүрээнд энэ сарын 13-нд зохион байгуулагдсан “Боловсрол бол радикализм, түрэмгийлэл ба хүчирхийллийн үзэлд автахгүй байх чанарыг хүүхэд, залуучуудад төлөвшүүлэх өгөөжтэй бодлогын үндэс болох нь” сэдэвт сайд нарын түвшний ЮНЕСКО-ийн форумд Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Б.Дэлгэрмаа уригдан  оролцов.
 
Энэхуу  форумыг ОХУ-ын Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд В.Ш.Каганов нээж,  ЮНЕСКО-ийн боловсролын асуудал хариуцсан Ерөнхий захирлын орлогч ноён Ц.Танг, Хар тэнгисийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч А.Л.Прищепов, Сургалтын амжилтын үнэлгээний олон улсын холбоо (IEA)-ны гадаад харилцааны зөвлөх П.Коршнакова нар оролцогчид ба зохион байгуулагчдад талархал илэрхийлэн, амжилт хүсч үг хэлэв.
 
ЮНЕСКО-ийн Парис дахь албаны “Тогтвортой хөгжил ба даяарчлагдсан боловсролын төлөө” боловсролын хэлтсийн дарга Александр Ляйхт  “Хүүхэд, залуучуудын хооронд түрэмгийлэл ба хүчирхийллийг урьдчилан сэргийлэхэд боловсролын ач холбогдол“ сэдэвт танилцуулга хийв. Сүүлийн үед дайнд оролцож байгаа, олон хүнтэй газар бөмбөг тэслэн амиа золиослогчдын ихэнх нь залуучууд байгаа нь дэлхийн олон нийтийн санааг түгшүүлж шашны экстремист үзэлд автах үзлийн эсрэг боловсрол, сургуулийн хүмүүжлээр нөлөөлөх хэрэгтэйг онцлон тэмдэглэв.
Холбоотой мэдээ