Том малын хорогдол нэлээд гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-04-08 00:12:33

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймагт өнөөдрийн байдлаар нийт мал төллөлт 17.8 хувьтай, төл бойжилт 97.4 хувьтай байна.

Тус аймгийн хэмжээнд энэ жил 733341 толгой эх мал төллөх юм. Энэ сарын 05-ны байдлаар 130475 толгой эх мал төллөөд байгаа аж. Энэ нь нийт төллөх малын 17.8 хувь юм байна. Аймгийн хэмжээнд хаваржилт, мал төллөлт хэвийн явагдаж байгаа ч зарим сумдад малын зүй бус хорогдол нэлээд гарчээ. Тухайлбал төл малын зүй бус хорогдол 3441, том малын зүй бус хорогдол 26537 толгой мал байгаа аж.

Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ