Улсын нийт ДНБ-ний 2.7 хувийг Сэлэнгэ аймаг бүтээж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-10-21 12:47:38

Сэлэнгэ аймгаас бэлтгэсэн  тоон мэдээлэл 

Сэлэнгэ аймгийн хувьд оны үнээр тооцсон ДНБ 603 тэрбум төгрөгт хүрч өмнөх оныхоос 110.4 тэрбум төгрөгөөр буюу 22.4 хувиар өсчээ.

Ингэснээр улсын нийт ДНБ-ний 2.7 хувийг Сэлэнгэ аймаг бүтээж байгаа аж. Сэлэнгэ аймаг нь ДНБ-ний хэмжээгээрээ аймгууд дотроосоо Орхон аймгийн дараа 2-рт бичигдэж буй байр сууриа хэвээр хадгалж байгаа ажээ.

 

Сэлэнгэ аймагт хүүхдийн эндэгдэл нэлээд гарчээ

2015 оны 9 сарын байдлаар Сэлэнгэ аймгийн хэмжээгээр нийт 1447 эх төрж, 1455 хүүхэд мэндэлжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс төрөлт 6.7 хувиар буурсан байгааг харуулж байгаа аж. Харин нас барсан хүний тоо 397 байгаа нь урд оны мөн үеэс 38 хүнээр өссөн байна. Түүнчлэн Сэлэнгэ аймгийн тухайд нэг хүртэл насны хүүхдийн эндэгдэл 11, 1-5 хүртэл насны хүүхдийн эндэгдэл 5 тохиолдол бүртгэгдсэн байна.

824 хүн ажилд зуучлагджээ

Сэлэнгэ аймгийн хэмжээнд 2015 он гарсаар 824 хүн шинээр ажилд зуучлагдан оржээ.

Энэ нь аймгийн хэмжээнд ажиллах хүчний 2015 оны төлөвлөгөөний биелэлт 54.9 хувьтай байгааг илгэж байгаа тоо юм. 2015 оны 9 сарын байдлаар бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 912 болсон нь урьд оны мөн үеийнхээс 6.5 хувиар өсчээ. Нийт ажилгүйчүүдийн 59.8 хувийг ерөнхий боловсролтой, 4.5 хувийг тусгай дунд, 11.5 хувийг мэргэжилтэй ажилчид, 24.2 хувийг дээд боловсролтой хүмүүс эзэлж байна. Энэ сард бүртгэлтэй ажилгүйчүүдээс 164 хүн  ажилд зуучлагдан орж, 100 хүн идэвхгүйн улмаас хасагдаж, 309 хүн шинээр бүртгэгдсэн байна.

Орон нутгийн хөгжлийн сангийн орлогын шилжүүлэг 98.9 хувьтай байна

Сэлэнгэ аймгийн төсвийн зарлагын гүйцэтгэл 79.4 хувийн гүйцэтгэлтэй гарчээ.

Харин аймгаас олгох сумдын санхүүгийндэмжлэг  94.3 хувь,  Засаг  даргаас  олгох  нөөц  хөрөнгийн  гүйцэтгэл  94.9 хувийн гүйцэтгэлтэй  гарсан байна. 2015 оны төсвийн  гүйцэтгэлийн  9 сарын мэдээгээр орон нутгийн төсвийн орлого 81.3 хувь, улсаас авах санхүүгийн дэмжлэг 95.8 хувь, орон нутгийн хөгжлийн сангийн орлогын шилжүүлэг 98.9 хувь, салбарын байгууллагуудын тусгай зориулалтын  шилжүүлэг 100.0 хувь биелэгдсэн байна.

Татварын орлогын төлөвлөгөө 97.1 хувь биелжээ

           Сэлэнгэ аймгийн Татварын орлогын төлөвлөгөө 13 тэрбум болж төлөвлөгөөний биелэлт 97.1 хувьтай байна.

Монгол банкны мэдээгээр энэ сард Сэлэнгэ аймгийн кассын цэвэр орлого 67 тэрбум, цэвэр зарлага 65 тэрбум төгрөгт хүрчээ. Харин зээлийн өрийн үлдэгдэл 190 тэрбум төгрөг байгаа аж. Үүний 1.6  хувийг чанаргүй зээл эзэл байгаа гэнэ. Сэлэнгийн иргэдийн мөнгөн хадгаламж 48 тэрбумд хүрсэн байна.

 Малын үнэ буурчээ

Сэлэнгэ аймагт энэ онд малын үнэ урьд оныхоос 10.000-70.000 төгрөөр буурсан байна.

Түүхий эдийн хувьд хонины арьс 3000 төгрөгөөр, ямааны арьс 1000 төгрөгөөр, үхрийн шир 11500 төгрөгөөр тус бүр буурсан байна. Харин урьд сартай харьцуулахад адууны шир 5000 төгрөгөөр буурч, ямааны арьс, хонины арьс тус бүр 500 төгрөгөөр өсч, үхрийн ширийн үнэд өөрчлөлт ороогүй байна.

Өргөдөл гомдлыг 100 хувь шийдвэрлэжээ

Сэлэнгэ аймгийн Сум дундын 20-р шүүхийн мэдээгээр 3-р улирлын байдлаар 628 хэрэг шийдвэрлэснээс 97 нь эрүүгийн хэрэг, 530 нь иргэний хэрэг, нэг нь захиргааны хэрэг байна.

3-р улирлын байдлаар бүгд 142 хүн ял шийтгүүлсэний 8 нь эмэгтэй хүн байгаа аж. Тухайн улирлын хугацаанд  297 өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авч, 100 хувь бүрэн шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

 

 

 

 

Холбоотой мэдээ