Дэлхийн цэргийн спортын VII их наадам Хятадад болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
dorjkhand@montsame.mn
2017-01-07 15:30:21

БЭЭЖИН. /Xinhua/. 2019 онд болох Дэлхийн цэргийн спортын VII их наадамд (WMG) Хятад улсын зэвсэгт хүчний албан хаагчид бэлтгэж эхэлжээ. Тус арга хэмжээг зохион байгуулах хороог энэ долоо хоногийн пүрэв гарагт байгуулсан байна.

Уг наадмыг Олон улсын цэргийн спортын зөвлөл /ОУЦСЗ/ дөрвөн жил тутамд зохион байгуулдаг юм.

Цэргийн спортын VII их наадам 2019 онд Хятадын Хубэй мужийн төв Ухань хотод болно. Хятад улс армийнхны хувьд "олимп" гэгддэг уг наадмыг анх удаагаа зохион байгуулах гэж байгаа нь энэ юм.

Цэргийн спортын анхдугаар наадмыг 1995 онд Италид зохион байгуулж байсан бол VI наадмыг 2015 оны 10 дугаар сард Өмнөд Солонгост зохион байгуулжээ.

ОУЦСЗ нь 135 гишүүн улстай бөгөөд дэлхийн улс орнуудын армиудын дунд явуулдаг хамгийн том спортын арга хэмжээг зохион байгуулагч юм. Хятадын арми 1978 онд тус зөвлөлийн гишүүн болжээ.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ