Индонезид газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 100-д дөхжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dorjkhand@montsame.mn
2016-12-08 08:58:03

ЖАКАРТА. /Antara/. Лхагва гарагт Индонезийн баруун нутагт хүчтэй газар хөдлөлт болсны улмаас байшин барилгуудын нурангинд дарагдсан хүмүүсийг аврах ажиллагаа явагдаж байна.

Албаны хүмүүсийн мэдэгдсэнээр, газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо одоогоор 94 болоод байгаа бол гэмтэж бэртсэн 610 гаруй хүн эмчилгээ хийлгэж байна.

Орон нутгийн цагаар өчигдөр үүрийн 05:00 цагт тус улсын баруун эрэгт 6.5 баллын хүчтэй газар хөдлөлт болсон гэж АНУ-ын Геологийн судалгааны газар мэдэгдсэн юм.

Газар хөдлөлтийн голомт нь Индонезийн Аче мужийн төв болох Банда-Аче хотоос зүүн өмнө зүгт 90 гаруй км зайтай газарт, 8.2 км-ийн гүнд байжээ.

6.5 баллын хүчтэй газар хөдлөлтийн улмаас 200 орчим байшин барилга нурсан байна.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ