108 метр эсгий бүтээлд учиг шингээх ёслол боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ"Гиннесийн амжилтанд хамтдаа" Юнескогийн соёлын өвд бүртгэгдэж байгаа түүхэн бүтээлд учиг шингээх ёслол”-ын арга хэмжээ энэ сарын 3-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд боллоо.
Тус "Гиннесийн амжилтанд хамтдаа" Юнескогийн соёлын өвд бүртгэгдэж байгаа түүхэн бүтээлд учиг шингээх ёслол”-ын арга хэмжээ Сэлэнгэ аймгийн АДБ-ийн “Сэлэнгийн долгио” чуулгын байранд болсон юм.
Энэхүү Гиннесийн номонд бүртгүүлэх 108 метр Монгол эсгийн дээр "Монголын нууц товчоо"-г шаглаж хатгах, "Учиг шингээх ёслол"-д оролцсоноор хамт олон, гэр бүл, үр хүүхдүүдтэйгээ түүхэнд нэрээ үлдээх сайхан боломж бүрдэж буйгаараа онцлогтой хэмээн зохион байгуулагчид онцоллоо. Энэхүү арга хэмжээнд Сэлэнгийн ард түмэн гэр бүл, найз нөхөд, байгууллага хамт олноороо маш идэвхтэй оролцож сэтгэл шингэсэн учгаа үлдээлээ. Уг арга хэмжээг Сэлэнгэ аймаг дахь Оёдолчдын холбоо хамтран зохион байгууллаа.
Ч.Отгонцэцэг