Улаанбаатарт 13-15 хэм хүйтэн байна

ЛАВЛАГАА
ariunzaya@montsame.mn
2016-11-24 08:49:23

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: 24-нөөс өдөртөө хүйтний эрч суларна.

2016 оны 11 дүгээр сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 19-24 хэм, Увс нуурын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 13-18 хэм, Эхийн голын Баянбүрд орчим, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 1-6 хэм, бусад нутгаар 8-13 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр.13-15 хэм хүйтэн байна.

Холбоотой мэдээ