ӨМНӨГОВЬ: “Жаргалтай хүүхэд” эрүүл мэндийн урьдчилсан сэргийлэх үзлэгт 10883 хүүхэд хамрагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2026-01-12 15:13:10

Даланзадгад, 2026 оны нэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймаг "Эрүүл монгол хүн" хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна.


Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж 2025 онд орон нутагтаа “Эрүүл Өмнөговь” хөтөлбөрийг хэрэгжүүлж, 15 сумын хэмжээнд нийт 10883  хүүхдийг урьдчилсан үзлэгт хамруулж 93.95 хувийн үр дүнтэй ажиллажээ.


“Жаргалтай хүүхэд” эрүүл мэндийн үзлэгийн амны хөндийн үзлэгт 8950 хүүхэд хамрагдсанаас 62.5 хувь буюу 5596 хүүхэд амны хөндийн өвчлөлтэй, D амин дэмийн шинжилгээнд 1378 хүүхэд орсноос 42 хувь нь дутагдалтай, хеликобактерын шинжилгээнд 3280 хүүхэд хамрагдаж 37 хувьд бактер илэрсэн байна.


Харин нүдний үзлэгт 1394 хүүхэд хамрагдсанаас 14.70 хувь нь харааны өөрчлөлттэй, зүрхний цахилгаан бичлэгт 629 хүүхэд орсноос 12.70 хувь нь эмгэг илэрчээ.


Ажлын баг үзлэгийн явцад лавлагаа шатанд 792 хүүхдийг шилжүүлсэн бол 180 хүүхдийг эмчилж эрүүлжүүлжээ. Эрүүл мэндийн урьдчилэн сэргийлэх үзлэгийг энэ онд үргэлжлүүлэн хэрэгжүүлэх юм.

 

 

Холбоотой мэдээ