Ээлжит цэргийн жинхэнэ албаны татлагад хамрагдаагүй тохиодолд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-10-18 21:50:51

Сэлэнгэ аймагт 2016 оны 2 дугаар ээлжийн цэргийн жинхэнэ албаны татлага эхэллээ.

Энэхүү ажлын хүрээнд тус аймгийн Сайхан сумын цэрэг татлагын байранд 10 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд Сайхан, Сант, Баруунбүрэн, Орхон, Орхонтуул, Хушаат сумдуудын татагдагчид, Сүхбаатар сумын цэрэг татлагын байр буюу тус сумын ЕББД 3-р сургуулийн байранд Сүхбаатар, Алтанбулаг, Шаамар, Зүүнбүрэн, Хүдэр, Ерөө, Жавхлант, Түшиг, Цагааннуур сумын цэргийн жинхэнэ албанд татагдагчид хуваарийн дагуу эмчийн үзлэгт хамрагдаа ажээ. Ээлжит цэргийн жинхэнэ албаны татлагад хүндэтгэн үзэх шалгаангүйгээр хамрагдаагүй тохиодолд Цэргийн албаны тухай хуулийн дагуу 50000-250000 төгрөгөөр торгох, эсвэл эрүүгийн хариуцлага хүлээлгэх аж.

Мөн энэ удаагийн цэргийн жинхэнэ албаны татлагад 1990 оны 10 дугаар сарын 20-ноос 1998 оны 11 дүгээр сарын 01-ний хооронд төрсөн 18-25 насны, хоёрдугаар зэргийн цэргийн бэлтгэл үүрэгтэн залуучууд хамрагдах юм байна.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ