ӨНӨӨДӨР: Монгол судлаачдын зуны сургууль эхэлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар,
2024 оны наймдугаар сарын 5
/МОНЦАМЭ/. Наймдугаар сарын 5-ны даваа гарагт болох зарим үйл явдлын тойм:
09:00 цагт: Эрдмийн их сургуульд: “Олон улсын залуу монгол судлаачдын зуны сургууль-2024”-ийн нээлтийн ёслол болно.
-Монгол Улсын Гадаад
харилцааны сайд Б.Батцэцэгийн
урилгаар Бүгд Найрамдах Филиппин Улсын Гадаад хэргийн сайд Энрикэ
А.Манало манай улсад айлчилж
байна-
10:00 цагт: ГХЯ-нд: Филиппин Улсын Гадаад хэргийн сайд Энрикэ А.Манало, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нар албан ёсны хэлэлцээ хийнэ. 11:20 цагт: Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Филиппин Улсын Гадаад хэргийн сайд Энрикэ А.Манало нар хэвлэл, мэдээллийн төлөөлөгчдөд мэдээлэл хийнэ.
11:00 цагт: Төв шууданд: Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Боловсролын ерөнхий газраас 2024-2025 оны
хичээлийн жилд нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүүхдүүдийн хүсэлтийг E-Mongolia системээр авч эхэлсэн талаар мэдээлнэ.
13:30 цагт: МҮХАҮТ-д: Хамтарсан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хувийн хэвшлийн төлөөлөл, мэргэжлийн холбоодын саналыг тусгах хэлэлцүүлэг болно. Утас: 9910-7371, 9903-4043.
14:30 цагт: ЭМЯ-наас улаанбурхан өвчний нөхцөл байдлын
талаар мэдээлнэ.
Соёл урлаг:
14:00 цагт: Төв цэнгэлдэх хүрээлэнд: "Харанга" хамтлагийн 35 жилийн ойд зориулсан "Амьдрал" амьд хөгжмийн наадмын хэвлэлийн бага хурал зарлажээ. Утас: 8893-7492.
Спорт:
-"Парис-2024" Олимпын сонгомол болон чөлөөт бөхийн барилдаан эхэлнэ. Монголын бөхчүүдийн барилдаан 68 кг-ын жингээр эхэлнэ.
Орон нутагт:
-Завхан аймгийн Тэлмэн суманд эрэмгий адуучин шалгаруулах "Адуучин-2024" тэмцээн болно.