Ээлжит бус хуралдаанаар төсөвт тодотгол хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-10-11 11:00:44

Ховд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар аймгийн ИТХ-ын Ээлжит бус хуралдааныг 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 09:00 цагаас Ховд хотод хуралдуулахаар  Тэргүүлэгчдийн 100 хувийн саналаар баталжээ.

Ээлжит бус хуралдаанаар аймгийн ИТХ-ын хуралдааны байнгын дэгийг батлах, аймгийн 2016 оны төсөвт тодотгол хийх асуудлыг тус тус хэлэлцэх ажээ

Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж,түүний удирдлагын тухай хууль,Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34,2,1 дэх заалтуудыг тус тус үндэслэн аймгийн 2016 оны батлагдсан төсөвт тодотгол хийх тухай асуудлыг  Засаг дарга тус хуралдаанд өргөн мэдүүлжээ

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ