ХӨВСГӨЛ: Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ээжүүд бүлэг болон ажиллаж орлогоо нэмэгдүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-11-30 17:06:27

Мөрөн, 2023 оны арваннэгдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн хэмжээнд хөдөлмөрийн насны 4495 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна.


Тухайн иргэдийн 5,1 хувь нь төрийн болон аж ахуйн нэгжид хувиараа хөдөлмөр эрхэлдэг.


Энэ намар ашиглалтад орсон Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч буй ээжүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилготой бүлэг байгуулан ажиллаж байна.




Бүлэг болон ажиллаж буй иргэд давс, цаас болон даавуун урлалаар хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй байгальд ээлтэй,  олон хэлбэрээр ашиглах боломжтой цаасан бэлгийн уут, хүнсний зориулалттай уут, даавуун бэлгийн уут, давсаар цэцэг, бэлэг дурсгалын зүйлс зэргийг үйлдвэрлэн зах зээлд борлуулж орлогоо нэмэгдүүлж байна.


Хөвсгөл аймаг 136 мянга гаруй хүн амтай бөгөөд 6002 буюу 4,4 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн бий гэсэн тоон үзүүлэлт байдаг.

 

Холбоотой мэдээ