ТӨВ: “Амжилтын хөтөч” сорилгыг гурав дахь жилдээ зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-06-19 12:11:00

Зуунмод /МОНЦАМЭ/. Төв аймгийн боловсролын салбарын чанар, үзүүлэлтийг сайжруулах зорилгоор “Амжилтын хөтөч” сорилгыг 3 дахь жилдээ зохион байгууллаа.

 

Уг сорилгод аймгийн хэмжээнд 20 сургуулийн 12 дугаар ангийн сурагчид оролцож, 10 судлагдахуун тус бүрээр хамгийн өндөр оноо авсан 10 сурагч болон бэлтгэсэн шавь нар нь өндөр үзүүлэлттэй дүгнэгдсэн 10 багшийг шалгарууллаа.


 

Энэхүү ажлын хүрээнд англи хэлний судлагдахуунаар тэргүүлсэн Хүмүүн Цогцолбор сургуулийн 12а ангийн сурагч Г.Түмэн-Амгалан IELTS-ийн 7.5 оноо, олон улсын SAT-ийн шалгалтад 1380 оноогоор тэнцэж, сэргээгдэх эрчим хүчний инженерийн чиглэлээр дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэгддэг Финланд улсын LUT University-д Сэргээгдэх эрчим хүчний инженер мэргэжлээр сургуулийн 100 хувийн тэтгэлгээр суралцахаар болов.

 

Орос хэлний судлагдахуунаар тэргүүлсэн Хүмүүн Цогцодбор сургуулийн 12б ангийн сурагч Н.Маралгоо нь аймгуудын орос хэлний бүсийн олимпиадад тэргүүн байр эзэлж, ОХУ-ын их, дээд сургуульд 100 хувийн тэтгэлгээр тус тус суралцахаар болсон байна.

 

Тус ажлыг багш, сурагчдын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, ЭЕШ-д үр дүнтэй бэлтгэх ажлын хүрээнд УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, аймгийн ЗДТГ, БШУГ-тай хамтран зохион байгуулсан байна.

 

Холбоотой мэдээ