СЭЛЭНГЭ: Цасан болон шороон шуурга шуурна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-04-18 22:46:33

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн нутгаар өнөө шөнө цасан болон шороон шуурга шуурахыг аймгийн УЦУОШТ-өөс онцгойлон анхаарууллаа.


2023 оны 4 дүгээр сарын 18-ны 20.00 цагаас 4 дүгээр сарын 19-ний 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар үүлшинэ. Шөнөдөө ихэнх сумын нутгаар хур тунадас орно. Өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно.


Салхи баруун хойноос секундэд 8-13 метр. Агаарын температур шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө +1+6 градус дулаан байна.


4 дүгээр сарын 20-24-нийг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр энэ хугацаанд хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр байна.


Агаарын температур шөнөдөө -5-10 градус хүйтэн, өдөртөө +3+8 градус дулаан байна.

Холбоотой мэдээ