ӨМНӨГОВЬ: Бүгд Найрамдах Беларусь улсад суралцаж байгаа оюутнуудад олон боломж бий

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-03-13 09:41:27

Даланзадгад /МОНЦАМЭ/  Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 31 жилийн ойн хүрээнд хоёр улсын хооронд олон чухал үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна.

 

Хамтын ажиллагааны хүрээнд Даланзадгад сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч Х.Батболд Бүгд Найрамдах Беларусь улсаас Монгол Улсад суугаа өргөмжит консул Леонид Яковлевич болон консулын туслах Б.Тэмүжин нарын албаны хүмүүстэй уулзалт хийлээ.

 

Даланзадгад хот нь Бүгд Найрамдах Беларусь улсын Жодино хоттой 9 дэх жилтэйгээ хамтран ажиллаж байна.  


 

Энэхүү хоёр хотын хамтын ажиллагааны хүрээнд тус улсын Минск болон Жодино хотод Даланзадгад хотын 17 оюутан залуучууд хүнд даацын автомашин, инженер техникийн чиглэлээр суралцаж байна.

 

Тус уулзалтаар өргөмжит консул Леонид Яковлевич хамтын ажиллагааг улам өргөжүүлэх оюутан солилцооны хөтөлбөрийг үргэлжлүүлэх, одоогоор суралцаж буй Даланзадгад хотын оюутнуудыг хариуцлагатай байж сурах хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөн хичээвэл илүү их боломж байгааг онцлон, эрүүл мэнд, боловсрол, аялал жуулчлал, хөдөө аж ахуйн чиглэлээр тус улсад тэтгэлэгтэй оюутан суралцуулах, туршлага судлуулах, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, арьс шир, эко бүтээгдэхүүн үйлдвэрлэх, газар тариалан, тэмээний сүү, сүүн бүтээгдэхүүн, чөмөгний тос гээд тэмээний ашиг шим, үржүүлэх чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.


 

Харин Даланзадгад хотын удирдлага болон албаны хүмүүс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг Бүгд Найрамдах Беларусь улсын Жодино хот болон бусад хот, дэлхийд алдартай “Белаз”-ын үйлдвэр, Бобруйск хотод байрлах тракторын деталь, агрегат тоног төхөөрөмж болон трактор үйлдвэрлэдэг тракторын деталь, агрегат тоног төхөөрөмжүүдийг үйлдвэрлэдэг олон улсын зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлдэг Агромаш үйлдвэр зэргийг үзэж, туршлага судлах хүсэлтээ хүргүүлжээ.

 

Энэхүү уулзалт нь Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь улс хоорондын хамтын ажиллагааг улам бэхжүүлж байгаа төдийгүй бүс, орон нутгийн хамтын ажиллагааг эхлүүлж шинэ шатанд гаргаж байгаа ач холбогдолтой өндөртэй хамтын ажиллагаа юм.

Холбоотой мэдээ