Умард Солонгост дахин нэг өндөр албан тушаалтныг цаазалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-08-31 12:46:14

СӨҮЛ. /Yonhap/. Шадар сайд Ким Ён Жинийг Умард Солонгост цаазаар авсан тухай Өмнөд Солонгосын Засгийн газрын албаны хүн өнөөдөр мэдэгдлээ.

БНСУ-ын Улс орноо нэгтгэх яамны албаны хүн хэлэхдээ “63 настай Ким Ён Жинийг өнгөрсөн сард буудан хөнөөсөн” гэв.

Мөн түүний ярьснаар “Умард Солонгосын Нэгдсэн фронтын хэлтсийн дарга Ким Ён Чолийг засан хүмүүжүүлэхийн ажил хийлгэхээр хөдөөгийн нэгэн ферм рүү нэг сарын хугацаатайгаар долдугаар сарын дундуур явуулсан” ажээ.

Өчигдөр Өмнөд Солонгосын “Чонан илбо” сонинд бичихдээ "өндөр албан тушаал хашдаг байсан хоёр хүнийг Ким Жон Уны тушаалаар Умард Солонгост цаазаар авсан" тухай мэдээлсэн юм.

Г.Доржханд

 

 

 

Холбоотой мэдээ