ТӨВ: “Зуунмодод үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдааг зургаан багт зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2022-10-28 14:30:46

Төв /МОНЦАМЭ/ БаруунЗуунмод багийн байранд “Зуунмодод үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа дэлгэлээ. Тус үзэсгэлэн худалдаагаар Зуунмод сумын 6 багийн нийт аж ахуй нэгжүүд өөрсдийн органик, эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүнээрээ оролцлоо. Үүнд хүнсний ногоо, нарийн ногоо, сүү цагаан идээ, гурилан бүтээгдэхүүн, амттан, хувцас хэрэглэл, гоёл чимэглэлийн зүйлүүд багтжээ. 

Энэхүү үзэсгэлэн худалдааг "Ногоон хөгжил-Баялаг бүтээгчдийг дэмжих" урианы жил, Зуунмод хотын 80 жилийн ойн ажлын хүрээнд 2022 оны 10 дугаар 27-ны өдрөөс 11 дүгээр сарын 1-ний өдрийг дуустал баг бүр дээр зохион байгуулахаар болсон байна.

Уг үзэсгэлэн худалдаа нь БаруунЗуунмод багийн байранд 10 дугаар сарын 27-ны өдөр эхэлсэн. Цаашлаад 10 дугаар сарын 28-ны өдөр Ланс багийн байранд, 10 дугаар сарын 29-нд Зүүндэлгэр багийн байранд, 10 дугаар сарын 30-нд Баянхошуу багийн байранд, 10 дугаар сарын 31-нд Нацагдорж 5 дугаар багийн байранд, 11 дүгээр сарын 1-нд Номт багийн байранд тус тус болохоор төлөвлөжээ.

Холбоотой мэдээ