УДБЭТ-ын уран бүтээлчид П.И.Чайковскийн "Хунт нуур" балетыг толилуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. УДБЭТ-ын 60 дахь улирлын нээлтийн тоглолтууд дэлхийн сор болсон сонгодог бүтээлүүдээр үргэлжилж байна.
Тус театр дэлхийн гранд дуурь Ж.Вердийн
"Аида" дууриар энэ
сарын 1, 2-нд
тоглолтын хөшгөө нээсэн бол өнгөрсөн амралтын өдрүүдэд балетын
урлагийн түүхнээ бичигдсэн бүх цаг үеийн агуу бүтээлийн нэг П.И.Чайковскийн "Хунт нуур"
балетын тоглолтыг
үзэгдчдэд хүргээд байна.
Гол дүрд МУГЖ, УДБЭТ-ын балетын гоцлооч О.Анужин Одетта /тэргүүн цагаан хун/, Одиллия /Ротбардын охин хар хун/, МУСТА А.Тэмүүлэн Зигфрид /хан хүү/, МУСТА Э.Эрдэнэжаргал Ротбард /хорон санаат хар шувуу/, МУСТА Б.Төгөлдөр Шут /алиа салбадай/ нар тогложээ.
Удирдаачаар МУСТА Т.Гэрэлцэцэг, Симфони найрал хөгжимчид, Балетын жүжигчид,
МУК-ийн оюутнууд оролцов.
Харин ирэх долоо хоногт Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дуурийг тоглох юм.
Ташрамд дурдахад, Монгол Улсын Засгийн газраас баталсан “Нэгдүгээрт хүүхэд” үндэсний хөдөлгөөнийг
дэмжих зорилгоор тус
театрын хамт олон “Хүүхдэд ээлтэй
театр” болох зорилго тавин хүүхэд залуусын сонгодог урлагийн боловсролыг дээшлүүлэхээр
зорьж байгаа аж.