БНСУ-д халдварын шинэ тохиолдлын тоо өсжээ

ДЭЛХИЙД | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2022-08-09 12:55:22

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-д коронавирусний халдварлах чадвар өндөр “омикрон” хувилбарын тархалтын улмаас өдөрт шинээр илэрсэн халдварын тохиолдлын тоо сүүлийн дөрвөн сарын хамгийн өндөр үзүүлэлтэд хүрч өсжээ.


Солонгосын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд “COVID-19” халдварын 149 897 тохиолдол илэрсэн нь дөрөвдүгээр сарын 13-наас /195 387 тохиолдол/ хойш бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Ингэснээр халдварын нийт тохиолдлын тоо 20 694 239-т хүрсэн байна.


БНСУ-д ням гарагт халдварын 55 292 тохиолдол, долоо хоногийн өмнө 111 785 тохиолдол тус тус илэрсэн бөгөөд даваа гарагт хүнд өвчтөнүүдийн тоо өмнөх өдрийнхөөс 40-өөр нэмэгджээ. Тус улсад халдварын улмаас 25 332 хүн нас барсан нь нийт тохиолдлын 0.12 хувьтай тэнцэж байна. 

Холбоотой мэдээ