Олимпын үеэр тамирчдад 450 мянган бэлгэвч тараана

Дэлхийд | Сонин хачин
nyamtulga@montsame.mn
2016-07-26 13:15:23

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /Nzherald/. “Олимпын наадамд оролцох тамирчдыг Рио-Де-Жанейро хотод байрлах Олимпын хотхонд ирмэгц нь урьд өмнөх олимпын наадмын үеэр тарааж байгаагүй олон тооны бэлгэвчийг өгөх ажээ.

Тамирчдын очих боломжтой байгууламжууд хатуу чанга дэглэмтэй гэх боловч тэмцээнд оролцож байгаа тамирчдын аяллыг олон талаас нь авч үзэхэд илүүдэхгүй юм.

“RSG” арга хэмжээг үүсгэн зохион байгуулагч Пол Рамблер, тамирчид наадам үргэлжлэх хугацаанд хүссэн болгоноо хийж болно гэсэн баталгааг өгчээ. Тэрбээр “CNN”-д ярилцлага өгөхдөө “Олимпын наадмын үеэр урьд өмнө нь би ийм зүйл хэзээ ч харж байгаагүй гэж мэдэгдсэн байна.

Түүний ярьснаар, тамирчдын байрлах орон сууцнууд нь 13 мянган суултуур, 275 мянган хувцасны өлгүүр, өндөр тамирчдад зориулан сунгаж болох 18 500 ортой аж. Олимпын тосгонд байрлах тамирчдад нийт 450 мянган бэлгэвчийг /тамирчин бүрт 42 ширхэг/ тарааж өгөх гэнэ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ