Ирэх оны нийт төсвийн хөрөнгө оруулалтын 33 хувийг аймгийн төв Сүхбаатар суманд зориулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-12-16 22:22:41

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймаг ирэх онд хийх нийт төсвийн хөрөнгө оруулалтынхаа 33 хувийг буюу 3.8 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээг аймгийн төв Сүхбаатар суманд зориулахаар тусгажээ.

Үүнээс аймгийн орон нутгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих их засварын ажлын 48.3 хувь буюу 996.0 сая төгрөгийн 6 ажил. Мөн замын сангаар хэрэгжих ажлын 25.9 хувь буюу 385.0 сая төгрөгийн 2 ажил. Түүнчлэн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжих ажлын 36.9 хувь буюу 2.5 тэрбум төгрөгийн 12 ажлууд тусгагдсан байна. Ийнхүү дээрх ажлуудыг 2022 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд хэрэгжүүлэхээр аймгийн төсөвт тусган батлуулаад байна.

Холбоотой мэдээ