Өнөө шөнө нутгийн өмнөд хэсгээр цасан шуурга шуурна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-11-27 17:46:50

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. 2021 оны 11 дүгээр сарын 27-ны 20.00 цагаас 11 дүгээр сарын 28-ны 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар үүлшинэ. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 7-12 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.

Аймгийн төв Сүхбаатар хот орчмоор үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 7-9 градус хүйтэн байна. 11 дүгээр сарын 29-нөөс 12 дугаар сарын 3-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 12сарын 2-нд бүх сумын нутгаар бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд баруунаас секундэд 5-10 метр. Агаарын температур шөнөдөө 13-18 градус, өдөртөө  1-6 градус хүйтэн байна. 

Холбоотой мэдээ