Говийн үйлдвэрлэгчид Эрээнд худалдаа эрхэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-07-07 18:07:52

Дорноговийн үйлдвэрлэл эрхлэгчид БНХАУ-ын Эрээн хотын Эдийн засгийн чөлөөт бүсийн олон улсын худалдааны төвд лангуу түрээслэх боломжтой болов.

Урд хөршийн энэхүү чөлөөт бүсэд монголын худалдаачид хэрхэн худалдаа хийх, түрээсийн төлбөр хэд байх талаар  тус аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс говийн үйлдвэрлэгчдэд зориулсан уулзалт ярилцлагыг энэ сарын 06-нд зохион байгууллаа.

Монгол худалдаачид бэлэг дурсгал, эсгий урлал, уран зураг, шүр, шүрэн эдлэл хийгээд хүнс, мах, махан бүтээгдэхүүн, гурилан бүтээгдэхүүн, сүү, цэвэр ус зэргийг худалдан борлуулах боломжтой аж.    

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ