“Super Bowl”-ын шоуны үеэр Др. Дре, Снуп Догг, Эминем нар уран бүтээлээ толилуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2021-10-01 11:20:42

ЛОС-АНЖЕЛЕС. /BBC/. Ирэх онд болох Америкийн үндэсний хөлбөмбөгийн лигийн /NFL/ аварга шалгаруулах “Super Bowl” тэмцээний үеэр Др. Дре, Снуп Догг, Эминем нар уран бүтээлээ толилуулахаар болжээ.


Мөн Мэри Жей Блайж, Кендрик Ламар нарын оролцох энэхүү үзүүлбэр олон арван сая үзэгчийн анхаарлыг татах төлөвтэй байна.


“Гремми” хөгжмийн наадмаас нийт 43 шагнал хүртсэн, "Billboard"-ын 19 шилдэг цомог бүхий алдарт таван уран бүтээлч анх удаа хамтран үзүүлбэр үзүүлэх юм.


“Super Bowl”-ын энэ оны шоунд “Weeknd”, өнгөрсөн оны шоунд Шакира, Женнифер Лопез нар уран бүтээлээ толилуулсан бөгөөд 2020 оны тоглолтыг 104 сая хүн үзэж сонирхжээ.


Энэхүү тэмцээний завсарлагын тоглолт нь дэлхийн хөгжмийн салбарын хамгийн үнэ цэнтэй шоунд тооцогддог бөгөөд Майкл Жексон, “Prince”, Мадонна, Леди Гага, Бейонсе тэргүүтэй алдартнууд уран бүтээлээ толилуулж байсан юм. 


Ирэх оны “Super Bowl” Калифорни муж улсын “Raymond James” цэнгэлдэх хүрээлэнд хоёрдугаар сарын 13-нд болно.

Холбоотой мэдээ