ИТХ-ын төлөөлөгчдийн 74,3 хувь нь шинэчлэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
sarantsetseg@montsame.gov.mn
2016-07-02 18:15:51

2016 оны сонгуулийн үр дүнд аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн 71,7 хувь нь буюу 28 хүн шинээр сонгогдлоо.

Нийт төлөөлөгчдийн гурав нь 50-60 насныхан байна. 36 нь 45-аас доош насны залуу идэр хүмүүс юм. Хүйсээр нь авч үзвэл, эмэгтэй зургаа, эрэгтэй 33 сонгогдсоны дотор аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга асан Ж.Нэргүй, аймгийн ИТХ-ын дарга асан Д.Мөнхбат, аймгийн засаг даргын орлогч асан Г.Чулуунбаатар, ИТХ-ын нарийн бичгийн дарга асан Б.Өсөхбаяр, Хүнс ХАА-ын хэлтсийн дарга асан П.Гомбодорж, аймгийн засаг даргын орлогч М.Батжаргал нарын зэрэг туршлагатай албан хаагчид ИТХ-д төлөөлөгчөөр сонгогдсон байна. Эмэгтэйчүүд өмнөх сонгуулиас 2-оор багасчээ.

Архангай аймгийн хувьд 2016 оны УИХ болон ИТХ-д өсөх ирээдүйтэй залуу улс төрчдөд их итгэл хүлээлгэв.

МАН-ын анхны дарга Солийн Данзангийн төрж өссөн нутаг бол Архангай аж.

Архангай Л.Булган

Холбоотой мэдээ