Данийн хөлбөмбөгчин К.Эриксений биеийн байдал тогтворжжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2021-06-13 10:26:31

КОПЕНХАГЕН. /BBC/. “Евро-2020” тэмцээний үеэр ухаан алдан унасан Данийн шигшээ багийн хагас хамгаалагч Кристиан Эриксенийг эмнэлэгт хүргэсний дараа сэргэсэн гэж Данийн Хөлбөмбөгийн холбоо мэдээлжээ.


Мөн “Интер Милан” клубийн тоглогч, өдгөө 29 настай К.Эриксений биеийн байдал тогтворжсон гэдгийг “Евро-2020” тэмцээнийг зохион байгуулагч Европын Хөлбөмбөгийн холбооноос /UEFA/ мэдээлсэн байна.


К.Эриксен Копенхаген хотноо болж байсан Дани-Финландын багуудын тоглолтын үеэр гэнэт ухаан алдан унасан бөгөөд түүнд тоглолтын талбай дээр эмнэлгийн яаралтай тусламж үзүүлж, дараа нь эмнэлэгт хүргэжээ. 


Энэхүү тоглолтыг орон нутгийн цагаар 19:30 цагаас дахин эхлүүлж, Финландын баг 1-0 онооны харьцаатайгаар ялалт байгуулсан байна. “UEFA”-ны мэдээлснээр, хоёр багийн тоглогчдын хүсэлтээр тэмцээнийг дахин эхлүүлжээ. 

Холбоотой мэдээ