Сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 73 тохиолдол батлагдлаа

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2021-06-12 18:30:54

Дорноговь/МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагийн байдлаар Дорноговьд халдварын голомтот бүс нутгаас зөөвөрлөгдөн ирсэн болон түүний ойр, дам хавьтлаас 73 тохиолдол батлагдлаа.

2021 онд өссөн дүнгээр Дорноговь аймагт 497 тохиолдол бүртгэгдээд байгаа юм. Харин 12 хүн эдгэрч, гэрийн хяналтад шилжсэн байна.

Иргэд ахуйн орчиндоо халдварын дэглэм барихгүй байх, хүүхдүүдэдээ тавих хараа хяналтаа сулруулж байгаа нь халдварын тохиолдол гэр бүл, найз нөхөд, хамт олны хүрээнд тархаж байгааг албаныхан тодотгов.

Холбоотой мэдээ