ДОРНОГОВЬ: Сумдын баяр наадмыг тэмдэглэх тов баталлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2025 оны зургаадугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал захирамж гаргаж сумдын баяр наадмыг тэмдэглэх товыг баталжээ.
Үүнд, Эрдэнэ сум долоодугаар сарын 3-4-нд, Алтанширээ, Замын-Үүд сум 7 дугаар сарын 4,5, Мандах сум 7 дугаар сарын 5,6-нд, Айраг сум 7 дугаар сарын 9-10-нд тэмдэглэнэ.
Харин Даланжаргалан сум 7 дугаар сарын 10-11-нд, Дэлгэрэх сум 7 дугаар сарын 7-8-нд, Иххэт сум 7 дугаар сарын 8-9-нд, Өргөн сум 7 дугаар сарын 7-8-нд, Сайхандулаан сум 7 дугаар сарын 8,9-нд, Хатанбулаг сум 7 дугаар сарын 7,8-нд, Хөвсгөл сум 7 дугаар сарын 7-8-нд тус тус баяр наадмаа тэмдэглэнэ.
Харин Улаанбадрах сумын түүхт 100 жилийн ой тохиож байгаа бөгөөд 7 дугаар сарын 25,26,27-нд түүхт ойн баяр наадмаа тэмдэглэхээр төлөвлөжээ.
Холбоотой мэдээ

