Э.Макрон Токиогийн Олимпын нээлтийн ёслолд оролцоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2021-05-22 18:06:25

ТОКИО. /NHK/. Ирэх долоодугаар сарын 23-нд болох Токиогийн Олимпын наадмын нээлтийн ёслолд Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон оролцоно гэдгийг тус улсын Спортын сайд Роксана Марачиняну мэдээлжээ.


Р.Марачиняну баасан гарагт радиод ярилцлага өгөх үеэрээ энэ талаар ярьсан байна. Парис хот 2024 оны Олимпын наадмыг зохион байгуулах юм.


Спортын сайдаас Японд коронавирусний халдварын тохиолдлын тоо нэмэгдэж буйг үл харгалзан наадмыг зохион байгуулах хэрэгтэй эсэх талаар асуухад, Японы Ерөнхий сайд болон Олимпыг зохион байгуулах хороо учирч болзошгүй эрсдэлийг бууруулахын төлөө ихээхэн хүчин чармайлт гаргаж байгааг онцлон хэлсэн байна.


Франц улсын хувьд Олимпын наадамд оролцохдоо бэлтгэн тамирчдаа вакцинжуулж буйг Р.Марачиняну нэмж хэлсэн байна. Мөн тэрбээр өөр нэгэн сайдын хамтаар Олимпын үеэр Японд айлчлахаар төлөвлөж буйгаа ярьжээ. 

Холбоотой мэдээ