АНУ-д насанд хүрсэн хүн амын 40 хувь нь вакцинд бүрэн хамрагджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-05-04 12:58:07

ВАШИНГТОН. /CNN/. АНУ-д 105.5 сая гаруй хүн буюу насанд хүрсэн хүн амын 40 гаруй хувь, ахмад настнуудын 70 орчим хувь нь “COVID-19”-ийн вакцинжуулалтад бүрэн хамрагдаад байна гэж тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв /CDC/ даваа гарагт мэдээлжээ.


АНУ-д энэ сарын 3-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд 312 509 575 тун вакцин түгээгээд байгаагаас 79 хувийг нь буюу 246 780 203 тунг тарьжээ. Тодруулбал, 147.5 сая хүн вакцины нэг тунг хийлгэсэн бол 105.5 сая хүн вакцинжуулалтад бүрэн хамрагдсан байна.


"CDC"-ийн мэдээлснээр, өнгөрсөн долоо хоногт орон даяар өдөрт дунджаар 2.3 сая тун вакцин тарьжээ. Жонс Хопкинсын нэрэмжит их сургуулийн мэдээллээр, АНУ-д өнөөдрийн байдлаар халдварын 32 сая гаруй тохиолдол бүртгэгдэж, 577 мянга гаруй хүн нас баржээ. 

Холбоотой мэдээ