Булган аймагт 402,2 мянган төл бойжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-04-05 12:20:14

Булган /МОНЦАМЭ/  Булган аймагт 402,2 мянган төл бойжиж байна гэж аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас мэдээллээ. Аймгийн хэмжээнд 1,4 сая мал төллөхөөс 24,7 хувь нь төллөж, гарсан төлийг 99,6 хувь бойжуулж байна. Одоогийн байдлаар 8 ботго, 347 унага, 4947 тугал, 148,9 мянган хурга, 147,5 мянган ишиг бойжиж байгаа аж.

Бугат, Булган, Гурванбулаг, Могод, Сайхан, Рашаант суманд төлийн хорогдол гараагүй байна.

Холбоотой мэдээ